Шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дүйчэн сайн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр хураасан буян жирийн өдрөөс бум живаагаар арвижин үрждэг гэж үздэг бөгөөд бурхан шүтээндээ зул, хүж, тахил өргөх, маань, мэгзим, тарни ихээр унших сүм хийдээр эргэл мөргөл хийх зэрэг зан үйлээр буянаа хураадаг уламжлалтай.
“Монголчууд сар арвидаж, цэл дүүрэн болох хугацааг бэлгэдэн шинийн 15-нд багтаж заслаа хийлгэхээр шамддаг учиртай.
Үйлс бүхэн нь арвижин дэлгэрэх болтугай.
Алтангэрэл
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул зэргээс гэтлэхийн тухайд айлдуулахын зэрэгцээ гэр орондоо тахиж шүтэн хадгалдаг ёстой нийт монголчуудын гол шүтээн судар болой.
Алтангэрэлийн даллага
Хүн мал, идээ эдийн хишиг тогтоох, гарз гай арилгах, хишиг буян арвитгах.
Авидын чого
Энэ насанд өвчин зовлонгүй амар амгалан жаргаж, хойт төрөлдөө Диваажин тэргүүтэн бурханы оронд төрүүлэх тухайд
Алтанганжуур
Бурхан багшийн айлдвар сургаалын төвдөөр дамжин хөрвүүлэгдсэн нэгээхэн хэсэг бөгөөд тусгай хар өнгийн цаасан дээр алт, эрдэнээр гараар бичиж бүтээсэн учир өргөл өргөн айлтгуулбаас амь нас аварч, нас буян аривжиж, хойт насанд төрөл дээшлэн муу заяанд үл унаж, айл гэрийн ноён нуруу тэгшрэх судар болой.