"Алтангаанжуур" төслийн явц
2009 оны 10 сар
Алтангаанжуур хийдийг түүх, соёлын томоохон бүтээн байгуулалт болгохоор зорьж олон жилийн туршлагатай компанийг сонгон зураг төслийн ажлыг хийлгэсэн. Тус компани нь БНХАУ-ын ӨМӨЗО-ын 450 жилийн түүхтэй барилгын зураг төслийн институт гэдгээрээ онцлогтой. Мөн зураг төсөл боловсруулахдаа Хубилай хааны үеийн сүмийн хэв маяг, ур хийцийг шигтгэснээс гадна Монгол үндэсний, шашны дэг жаяг оруулан 6 сарын хөдөлмөрийн үр шимээр зураг төслийн ажил бүтсэн юм. Энэхүү зураг төсөлд ӨМӨЗО-ын Улаан гэгээний шавь, ӨМӨЗО-ын буддын шашны нийгэмлэгийн тэргүүн Боржигон Гэрэлт ихээхэн дэмжлэг үзүүлснийг энд дурьдан талархал илэрхийлж байна